LIVE: Хамтарсан ЗГ-ын гэрээ, Төсвийн тодотголыг ирэх даваа гарагт УИХ-д өргөн барина гэж мэдэгдлээ

LIVE: Хамтарсан ЗГ-ын гэрээ, Төсвийн тодотголыг ирэх даваа гарагт УИХ-д өргөн барина гэж мэдэгдлээ

Өнөөдөр /2024.08.07/ Засгийн газрын ээлжит хурлаар 20 гаруй асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг асуудал багтаж байгаа юм. 

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ХБНГУ-д ажиллаж хамтарсан засгийн газрын туршлага судалсан гэлээ. Ингээд ирэх даваа гараг /2024.08.12/-т хамтарсан ЗГ-ын гэрээ, Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина гэж мэдэгдлээ.

ШУУД: