Боловсролын сайд сурагчдын поло цамцны шийдлээр үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Боловсролын сайд сурагчдын поло цамцны шийдлээр үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр сурагчийн дүрэмт хувцаст поло цамцыг оруулах талаар санаачилж, холбогдох албадад чиглэл өгсөн.

Тэрбээр уг шийдлээрээ оёдлын холбооны төлөөлөлтэй уулзжээ. Тодруулбал, оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцсон байна.

Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулах байдлаар поло цамцны сонголт нэмэхээр зорьж буйгаа онцлон хэлжээ.

Улмаар дүрэмт хувцсанд поло цамцны сонголтыг бий болгохын тулд стандартад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, эцэг, эх зэрэг талуудын оролцоотой байгуулахаар болжээ.