Тав хоногийн өмнө мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжилүүлж байна

Тав хоногийн өмнө мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжилүүлж байна

Тав хоногийн өмнө мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Тодруулбал, Дорноговь аймаг, Айраг сум. Өнгөт багийн "Олон-Овоо” гэдэг газар /Дорноговь аймгийн төвөөс хойд зүгт 155 км, Айраг сумаас хойд зүгт 25 км, Говьсүмбэр аймгийн төвөөс урд зүгт 50 км-т/ Иргэн Э нь наймдугаар сарын 02-ны өдөр  мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 05-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид,  ар гэрийн хүнтэй 50 км зам туулан 12:17 цагт очиж иргэн Э/44 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Шивээговь сумын 2 дугаар багийн "Цагаан-Эрэг", Дорноговь аймгийн Айраг сум "Олон-Овоо", "Алаг толгой"-н уурхай, МАК-ийн уурхай, Даланжаргалан сумын 2 дугаар багийн "Өнгөт"-ийн гүүрнээс урд зүгт 10 км орчим, нийт 400 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулж гуу жалга, үер урссан сайр эргээр дрон нисгэж зохион байгуулж 20:00 цагт зогсоосон байна.