"Янхны газраас" гэх гарчигтай бичлэг хийж түгээсэн Х.Чингисхаан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

"Янхны газраас" гэх гарчигтай бичлэг хийж түгээсэн Х.Чингисхаан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн зургаадугаар тойрогт Ард Түмний Олонхийн Засаглал намаас нэр дэвшиж байсан Х.Чингисхаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

Тодруулбал, Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр буюу зургаадугаар сарын 14-ний өдөр өөрийн "Чингис хаан" нэртэй цахим хаягнаас "Янхны газраас" гэх гарчигтай бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаадугаар сарын 18-ны өдөр /2024.06.18/ иргэн Х.Чингисхааныг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд /танхайрах/ заасан зөрчил гаргасан хэмээн үзэж, 100 нэгжээр буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан юм. 

Харин тэрбээр уг шийтгэвэрийг үл зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний уг гомдлыг энэ сарын 08-ны өдөр хэлэлцэх аж.