Улаанбаатарт бусдын амь насыг хөнөөж, зугтаасан сэжигтэй этгээдүүдийг Өвөрхангай аймгаас олж тогтоожээ

Улаанбаатарт бусдын амь насыг хөнөөж, зугтаасан сэжигтэй этгээдүүдийг Өвөрхангай аймгаас олж тогтоожээ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ оны наймдугаар сарын 02-ны 23 цагийн орчимд 39 настай, эрэгтэй “М” нь үл таних хүмүүст зодуулж нас барсан хэрэгт цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Шалгалтаар Д, Г, Б, Ж нарын 4 этгээд уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Ийнхүү сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгаас олж тогтоон, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.