Улаанбаатарт бороо орж, 20 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орж, 20 градус дулаан байна

Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Тодруулбал, өнөөдөр нутгийн зүүн хагаст, маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 26-27-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +31...+36 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +18...+20 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.