Завхан аймгийн Отгон сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын харцага Т.Бэгзсүрэн учраа таарсан хүнээ эвгүй байдлаар унагаж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байсан.
Тэгвэл Улсын харцага Т.Бэгзсүрэн уг үйлдэлдээ уучлалт гуйжээ. Тэрбээр, "Санамсаргүй хэнэггүй байдлаасаа болж маш том алдаа гаргалаа. Дүү болон дүүгийн гэр бүлээс уучлалт гуйсан байгаа. Бөхөд хайртай Монголын ард түмнээ бухимдуулсандаа хүлцэл өчье өө. Санамсаргүй, хэнэггүй байдлаасаа болж маш том алдаа гаргалаа" гэж өөрийнхөө цахим хуудсандаа бичсэн байна.
Сануулахад, Тэрбээр өмнө нь допингийн хэрэгт холбогдож байсан бөгөөд дөрвөн жил барилдах эрхээ хасуулаад байсан ч өнгөрсөн тавдугаар сард түүний барилдах эрхийг буцаан сэргээсэн юм.