Төв аймгийн Сэргэлэн сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 18-нд эхэлсэн.
Тус наадмын хүчит бөхийн барилдаанд 126 бөх барилдсан бөгөөд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат төрөлх нутгийнхаа ойн баяр наадамд зодоглосон юм. Мөн Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй өндөр цолтнууд тус баяр наадмын бөхийн барилдаанд зодоглолоо. Улмаар Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Дархан аварга А.Сүхбат үзүүрлэжээ.