Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.07.19/ 09:00 цагт эхэлсэн бөгөөд Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар түр завсарлаад байна.
Тодруулбал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2024.07.18/ СБД-ийн ЭХАШШ-д болж, шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэхээр болсон юм. Тов ёсоор шүүх хурал өнөөдөр болсон бөгөөд шийдвэрээ гаргахаа түр завсарлаад байна.
Сануулахад, Н.Өнөрцэцэгийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт буруутган шалгасан байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.