Дундговь аймаг 2023 оны элсэлтийн шалгалтын 10 судлагдахууны дундаж оноо 500,6 байсан бол 2024 онд 508,9 болж өмнөх оноос 8,3 оноогоор өссөн амжилтыг гаргаад байна.
2024 оны элсэлтийн шалгалтад 800 оноо авсан 4 төгсөгч тус бүр 1,000,000 төгрөг, 700-799 оноо авсан 22 төгсөгч тус бүр 500,000 төгрөг нийт 15 сая төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар гардуулан өгч, тэдний цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүсжээ.
2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Түүх 598 оноо авч 40,4 оноогоор, англи хэл 476,2 оноо авч 13,2 оноогоор, газар зүй 534,2 оноо авч 41,5 оноогоор, нийгэм 530,5 оноо авч 12,7 оноогоор, монгол хэл 556,5 оноо авч 14,5 оноогоор, физик 554.8 оноо авч 29.9 оноогоор өсөж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсан байна.