Монголын Архангай, Өвөрхангай, Төв аймгаас олдсон Гөктүркийн үеийн гэмтсэн болон ховордсон олдворуудыг фотограмметрийн баримтжуулах, нөхөн сэргээх, сэргээн засварлах, засвар үйлчилгээ хийх ажлыг Турк, Монголын мэргэжилтнүүд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (ТИКА)-ын дэмжлэгтэйгээр хийж буй талаар тус улсын Dailysabah агентлаг мэдээллээ.
Монгол нутгаас өнөөг хүртэл олдсон нүүдэлчдийн хийж байсан гэх хүн хэлбэртэй чулуун дүрсүүд нь тухайн үеийн шашин, соёл, урлаг, ахуй амьдрал, итгэл үнэмшлийг тайлбарлах, тодорхойлоход чухал эх сурвалж болдог. Өнөөдрийг хүртэл Монгол нутгаас хүрэл зэвсгийн үеэс эхлээд Гөктүрк, Уйгур, Кидан, Монголын үе зэрэг таван үетэй холбоотой 785 чулуу олдсоны ихэнх нь Гөктүркийн үеийнх юм. Бунхан, булшны цогцолборын хэсэг болох эдгээрийн нэлээд хэсэг нь байршлынхаа нөхцөл байдлыг хадгалах үүднээс музейд шилжүүлээгүй бөгөөд байгалийн бүх төрлийн сүйрэлд өртөж буй. Иймд Турк, Монголын хамтарсан мэргэжилтнүүд хамгийн их гэмтсэн, өндөр эрсдэлтэйд тооцогдох хүний хэлбэртэй 10 чулууг сэргээн засварлах ажлыг эхлүүлжээ.