Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны нэг хүн 07.14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 21:00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн 20 хүнтэй хамтран иргэн Б/17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус өдрийн 21:22 цагаас 07.16-ны өдрийн 00:45 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.16-ны өдрийн 09:15 цагаас эхлэн Тарагт сумын Алтан тал багийн “Олон дов”, ”Даргийн гол” гэдэг газарт, 10 дугаар хороо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:34 цагт зогсоосон. Өнөөдөр буюу долоодугаар сарын 17-ноос цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааг зохион байгуулна.