Дональд Трамп халдлагад өртсөний дараа түүний хөрөнгө нэг өдрийн дотор нэг тэрбум гаруй доллароор өсжээ

Дональд Трамп халдлагад өртсөний дараа түүний хөрөнгө нэг өдрийн дотор нэг тэрбум гаруй доллароор өсжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөж байгаа Дональд Трамп бямба гарагт Пеннсилвани мужийн Батлер хотод сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа халдлагад өртсөн.

Тэгвэл дээрх үйл явдлын дараа түүний нийт хөрөнгө нэг тэрбум гаруй доллароор нэмэгдээд байна. Учир нь түүний крипто хувьцаа болон бусад компаниудын хувьцаа даваа гарагт огцом өссөн байна. Тухайлбал, Д.Трампын ихэнх хувьцааг нь эзэмшдэг “Trump Media & Technology” группийн үнэлгээ халдлагаас нэг өдрийн дараа 32 хувиар өсжээ. Тэрбээр уг группийн нийт хувьцааны 65 хувийг буюу 114.75 сая ширхгийг эзэмшдэг тул ногдол ашиг нь 3.5 тэрбумаас 4.6 тэрбум доллар болж нэмэгдсэн байна. “Forbes” сэтгүүлийн хамгийн сүүлийн тооцооллоор Д.Трампын нийт хөрөнгө 6.6 тэрбум доллар болж дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний тоонд багтаад байсан юм. Харин одоогийн албан бус тооцооллоор хөрөнгө нь 8 тэрбум доллар давжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.