Д.Хишигжаргалын 700 сая төгрөгөөр худалдан авсан хээр хязаалан энэ жилийн Улсын их баяр наадамд аман хүзүүнд хурдаллаа

Д.Хишигжаргалын 700 сая төгрөгөөр худалдан авсан хээр хязаалан энэ жилийн Улсын их баяр наадамд аман хүзүүнд хурдаллаа

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэллээ. Энэ жил хязаалан насны морьдын уралдаанд 256 үрээ бүртгүүлснээс 152 нь гарааны зурхайгаас хөдөлсөн. 

Тэгвэл хязаалан насанд түрүүлж айрагдсан морьд дөнгөж сая барианд орлоо. Үндэсний их баяр наадмын хязаалан насны түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Чинзоригийн хээр үрээ хурдалсан бол Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат МУТМ уяач Д.Хишигжаргалын хүү Х.Энхжингийн хээр үрээ аман хүзүү, Н.Баярмагнайн худран бор үрээ айргийн гурав,   Б.Гантулгын хээр үрээ айргийн дөрөвт, Н.Мөнхийн бор үрээ айргийн тавд тус тус хурдаллаа. 

ВИДЕО:

Сонирхуулахад, аман хүзүүнд хурдалсан хээр үрээ нь Дамбын Хишгээ гэж олонд танигдсан Д.Хишигжаргалын 700 сая төгрөгөөр энэ жил худалдан авсан үрээ юм. Уг хээр үрээ нь 2022 оны Улсын наадамд даага түрүүлж, 2023 оны Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадамд шүдлэн түрүүлж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Улмаар Д.Хишигжаргал 700 сая төгрөгөөр худалдан аваад байсан хээр үрээгээ энэ жил өөрийн хүү Х.Энхжингийнхээ нэр дээр уралдуулж, ийнхүү улсын их баяр наадамд аман хүзүүнд ийнхүү хурдлууллаа.