БНСУ-ын Хвасун муж өнөөдөр /2024.06.24/ Тайланд, Монгол, Узбекистанаас тус улсад гэрлэсэн гурван цагаач эмэгтэйтэй гэрээ байгуулж, цөөнхийн орноос ирсэн цагаач гэр бүлүүдийн гэрлэлтийг хөнгөвчлөх зорилгоор "орчуулга"-ын дэмжлэг үзүүлэх болсноо зарлав.
Үүгээр дамжуулан тус улсад гадаад орноос ирсэн цагаач гэр бүлүүдийн гэрлэлтэнд хүндрэлтэй байсан захиргааны ажлуудын орчуулгыг хөнгөвчлөхөөр төлөвлөж байна. Мөн хямралын нөхцөл байдал зэрэг янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, орон нутагт дасан зохицоход туслах боломжтой гэж үзэж байгаа аж. Хвасун мужийн захирагч Ку Бок Гю хэлэхдээ, “Бид тусламж хэрэгтэй байгаа цөөнх үндэстний гэр бүлүүдэд захиалгат үйлчилгээ үзүүлж байна. Үүгээр дамжуулан бид хүн бүрт ээлтэй нийгэм бий болгохын төлөө чадах бүхнээ хийж байна” гэжээ.