Өмнөд Солонгосын Хвасон хотын лити батерейны үйлдвэрт гал гарч, 20 гаруй ажилчин амиа алджээ. Өнөөдөр болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас тус баттерейн үйлдвэр бүхэлдээ галд өртсөн ба сураггүй болсон таван хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна гэж орон нутгийн гал сөнөөгчид мэдэгдэв.
Нийслэл Сөүлээс баруун өмнө зүгт 90 орчим минутын зайд орших Хвасон дахь томоохон аж үйлдвэрийн бөөгнөрөл болох батерей үйлдвэрлэгч “Aricell”-ийн үйлдвэрт бүхэлд нь дэгдсэн гал түймрийг 12:00 цагийн орчимд унтраажээ.
A fire broke out at a lithium battery factory in the South Korean city of Hwaseong. It is reported that 20 workers were killed in the fire. pic.twitter.com/naFZ8sXMRB
— NEXTA (@nexta_tv) June 24, 2024