LIVE: Монполимет группийн үйл ажиллагааг хааж, зогсоосонтой холбоотойгоор ажилчид нь тайван ЖАГСААЛ хийж байна

LIVE: Монполимет группийн үйл ажиллагааг хааж, зогсоосонтой холбоотойгоор ажилчид нь тайван ЖАГСААЛ хийж байна

Монполимет группийн Тосон уурхайн дансыг хаагаад 16 хоносноос үүдэн 300 гаруй ажилчин цалингаа авч чадахгүй хүнд нөхцөл байдалд орсон байна. Тиймээс тус группийн ажилчид өнөөдөр "Төр дарамтаа зогсоо" нэртэй тайван жагсаалтыг Монполимет группийн гадна зохион байгууллаа. 

Энэ үеэр ажилчид " Тосон уурхайн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг битүүмжлээд 16 хонож байна. Тиймээс ажилчдын төлөөлөл өнөөдөр үзэл бодлоо илэрхийлж байна. Санхүүгийн бүх гүйлгээг хийх эрхгүй болгож, үйл ажиллагааг минь хязгаарласан. Үүнээс үүдэн ажилчид цалингаа авч чадахгүй байгаа. Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн хүн ажил хөдөлмөр эрхлэх эрхэлж, хөдөлмөрөө үнэлүүлэх эрхтэй. Энэ эрхийг хангаж өгөхгүй бол цаашид ч үзэл бодлоо илэрхийлж, жагсана. 

Монполимет компани 30 гаруй жилийн түүхтэй. Төрөөс үзлэг шалгалт хийнэ гээд биднийг ажлын байргүй болгосон. Төрөөс үзлэг хийж болноо, гэхдээ шийдвэрээ хурдан гаргаасай, наашдаа хариу өгөөсэй. Бид ажлаа хэвийн хиймээр байна. Бидэнд бас ажлын норм, төлөвлөгөө бий, тэр хоцрогдлоо. Цаашлаад 300 гаруй ажилтан тэдний цаадах ам бүлийн нөхцөл байдал хүндэрлээ. Шударга бус шийдвэр хөдөлмөр эрхэлж буй залууст хүнд тусч байна" гэсэн юм. 

LIVE: