Говь-Алтай аймагт цас орсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл ЦУОШГ-аас уг мэдээлэл үнэн болохыг баталлаа. Өчигдөр үдээс хойш 17:00 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын нутгийн уулархаг хэсгээр цас оржээ.
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Увс, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудад бороо орсон.
Зургадугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.
ВИДЕО: