Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ энэ сарын 13-ны өдөр гараад сураггүй алга болсон 21 настай эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайн эмэгтэй нь өөрийгөө Амина гэж танилцуулдаг байна.