УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Э.Батшугар СХД-ИЙН 22,33-р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Э.Батшугар СХД-ИЙН 22,33-р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог СХД-т нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Э.Батшугар СХД-ийн 22,33 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Мөн Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжууулан орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр СХД-ийн иргэдийн амьдрал, эдийн засгийн чадамж сайжрах юм.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 11-р тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшигч УИХ-н гишүүн Э.Батшугар сонгогчидтой уулзлаа. Өнөөдөр СХД-ийн 22,33 -р хорооны иргэд, сонгогчидтой уулзсан юм. Нийслэлийн хүн ам төвлөрсөн, СХД-ийн хувьд иргэдийг орон сууцжуулах шаардлагатай байгаа. үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван асуудалд зарцуулахаар болсон. Тэгвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт түрээслээд өмчлөх хэлбэрээр “миний түрээсийн орон сууц” хөтлөбөр, эрчим хүч, байгаль орчинд ээлтэй орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр нийслэлийн байнга ярьдаг хөрс, ус, агаарын бохирдол буурахад чухал нөлөө үзүүлэх юм. Макро эдийн засгийн хувьд шинэ сэргэлтийн бодлогоор дамжжуулан дотоодын аж ахуй нэгж, бизнес эрхлэгч нарыг дэмжиж, эдийн засгийг долоон хувиар өсгөх зорилт тавиад байна. Мөн нүүрсний экспортын орлогыг өсгөснөөр днб, эдийн засаг цаашид тогтвортой өсөх юм.СХД-т 4 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орж боловсролын салбарт тулгамдсан асуудал шийдэгдэж байна.
undefined
 
undefined
 
undefined
 
undefined
 
undefined