Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал маргааш болно

Худалдаа хөгжлийн банкнаас $2 саяыг залилсан Б.Бямбадорж нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал маргааш болно

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилж, улмаар шалгагдаж байхдаа оргон зайлаад байсан Б.Бямбадорж нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ Лхагва гарагт буюу зургаадугаар сарын 12-ний өдөр болно.

Тодруулбал, Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-наас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэх энэ сарын 12-ны өдөр товлогджээ. Дээрх нэр бүхий яллагдагч нар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Бямбаагийн Бямбадорж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэ Лайт” ХХК-ны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ыг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө