ТАНИЛЦ: Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн өөрсдийн өнгө, төрхийг тодорхойлох уриа үг

ТАНИЛЦ: Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн өөрсдийн өнгө, төрхийг тодорхойлох уриа үг

2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр СЕХ-оос гардуулан өгч, албан ёсоор сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зургаадугаар сарын 26-ны өдрийг хүртэл 16 хоног үргэлжлэх юм.

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан нэр дэвшигчид ч тойрогтоо ажиллаж эхлэв. Түүнчлэн нам, эвслүүд энэ жилийн сонгуульд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлох уриа үгээ албан ёсоор зарлалаа. Сонирхуулбал,

  • Монгол Ардын Нам: “Ард түмний ялалт”
  • Ардчилсан Нам: “Бүтэн Монгол бүрэн ардчилал”
  • ХҮН нам: “Өөрчилнө! Цаг нь болсон”
  • Үндэсний эвсэл: “Үндэстнээрээ баяжья”
  • Иргэний зориг ногоон нам: “Зоригтой бай”
  • Үнэн ба зөв нам: “Хүчтэй сөрөг хүчин”
  • Шинэ нэгдсэн эвсэл: “Шинэ сонголт, Шинэ Монгол”
  • Бүгд найрамдах нам: “Ухаалаг сонголт хийе” зэрэг уриа үгсээр энэ жилийн сонгуулийн өөрсдийн өнгө төрхийг тодрхойлжээ.



Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө