Мөрийтэй тоглоом тоглуулж, 8 сая төгрөгийн орлого олсон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Мөрийтэй тоглоом тоглуулж, 8 сая төгрөгийн орлого олсон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Төв аймгийн прокурорын газраас иргэн С.Б, Б.С нар нь ашиг олох зорилгоор өнгөрсөн 2023 оны 6-11 сар хүртэлх хугацаанд нэр бүхий домайн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 8 сая төгрөгийн орлого олсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө