Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн Ерөнхийлөгчийн хамааралтай компаниар мөнгө угаасан байж болзошгүй байна гэв /ВИДЕО/

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн Ерөнхийлөгчийн хамааралтай компаниар мөнгө угаасан байж болзошгүй байна гэв /ВИДЕО/

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко энэ сарын эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Беларусийн Ерөнхийлөгчийн хамааралтай компаниар мөнгө угаасан байж болзошгүй байгаа аж. Энэ талаар murch.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид мэдээлэл хийлээ. 

ВИДЕО:

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь Беларусийн Ерөнхийлөгчийн хамааралтай компаниар мөнгө угаасан байж болзошгүй талаарх мэдээлэл Беларусийн сайтад мэдээлэгдсэн байна. Энэ дагуу murch.mn мэдээллийн сайтын сэтгүүлчид орчуулга хийж, мэдээллийн нээлттэй сангуудаас хайлт хийж үзэхэд дээрх компаниуд нь "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" компанитай гэрээ байгуулж ажилласан байжээ. Гаднын сайтад нэр нь дурдагдсан "Баялагийн өв" гэх компани нь "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" компанийн зарласан 63 тендерт орж, 23-т ялсан байна гэдгийг murch.mn мэдээллийн сайтын сэтгүүлч онцоллоо. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө