Нийслэлийн ЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зохион байгуулж буй.
“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн өчигдөр /2024.06.06/ 14.00 цагаас Сүхбаатарын талбайд эхэлсэн. Уг тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөж буй. Тодруулбал, Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багууд оролцсон юм. Тэгвэл өнөөдөр хасагдах шатанд Монгол Улсын шигшээ баг Тайландын эсрэг тоглож, өрсөлдөгчдөө хожсоноор шилдэг дөрөвт шалгарч үлдлээ.