ВИДЕО: Монгол морины гайхамшиг үргэлжилж "Хонгор морь" эх нутгаа зорин гүйж эхэллээ

ВИДЕО: Монгол морины гайхамшиг үргэлжилж "Хонгор морь" эх нутгаа зорин гүйж эхэллээ

Монгол адуунд нутгаа зорин гүйдэг ухаан байдаг гэдгийг баталж, дэлхийд таниулахаар “Дэлхийн морьтнууд” төслийн баг монгол адууны тухай баримтат киноны ажлыг эхлүүлсэн юм. Улмаар 2022 онд бага насандаа зарагдсан хоёр монгол адуу унасан газраа зорьж, идээшсэн бэлчээр ижилдэн дассан сүргээ орхин гүйж явааг баримтжуулж  “Гайхамшигт монгол адуу” баримтат киног бүтээсэн юм.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас  Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин мянга гаруй км замыг туулж  нутагтаа очсон. Мөн тус киног хоёр сая гаруй хүн үзсэн байдаг. Үүний дараа “Дэлхийн морьтнууд” төслийн баг Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл дахин хоёр морь гүйлгэсэн нь МҮОНРТ-ээр олон нийтэд хүрээд буй.

Тэгвэл монгол морины гайхамшиг үргэлжилж Хонгор морь эх нутгаа зорин гүйж эхэлжээ. Эл үйл явдлыг баримтжуулж Хонгор морины Архангай аймгийн Өлзийт сумаас гарч унасан газар Өвөрхангай аймгийн Сант хүртэл гүйх үйл явцыг “Дэлхийн морьтнууд” албан ёсны сошиал хуудаст нийтэлжээ.

ВИДЕО: 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө