Өмнөговь аймгийн Ёлын аманд сарлагийн баяр болно

Өмнөговь аймгийн Ёлын аманд сарлагийн баяр болно

Өмнөговь аймаг энэ Баасан гарагт /2023.06.08/ Говь гурван сайхан уулын ёлын аманд “Сайхан сарлаг-2024” эвент арга хэмжээг 10 дахь удаагаа зохин байгуулна.

Эл баярын үеэр Сарлагийг тоолох бүртгэх, сарлаг бүрд урамшуулал олгох, Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах, Сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, Хамгийн сайхан тоноглож, гаршуулсан сарлаг зэрэг тэмцээн, уралдаанууд болно.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө