Авлигын хэрэгт холбогдоод байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан И.Батнасан 2016-2020 онд нийт 70 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Ингэхдээ “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, захирал Н.Саруулаас нь 2019 оны аравдугаар сард таван сая төгрөгийн хахууль авсан. Ингэхдээ нярав Я.Хүрэлчулууны хувийн дансыг ашигласан нь шалгалтаар тогтоогдсон байдаг юм.
Тэгвэл түүнд холбогдох авлигын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусан, яллах дүгнэл үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад хүргүүлсэн аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж, эрүүгийн гурван хэрэгт холбогдсон хүмүүсийн хамаарал бүхий 20 объектод нэгжлэг хийжээ.