ВИДЕО: Янжуур тамхийг татуулах бодлого монголд оршин тогтнож, уушгины хавдартай 10 хүний ес нь тамхинаас үүдэлтэй өвчилж байна

ВИДЕО: Янжуур тамхийг татуулах бодлого монголд оршин тогтнож, уушгины хавдартай 10 хүний ес нь тамхинаас үүдэлтэй өвчилж байна

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг "Тамхигүй өдөр" болгон тэмдэглэдэг. Уг өдрийг 1984 оноос Их Британид тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст дэмжлэг үзүүлж, мэдээлэл олгох үүднээс тэмдэглэж ирсэн байдаг. Хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг,  цорын ганц, урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгаан бол тамхи юм. Тамхины тахал нь жил бүр ойролцоогоор 6 сая хүнийг үхэлд хүргэдэг байна.

Тиймээс бид удахгүй болох "Тамхигүй өдөр"-ийг угтаж, Монгол Улсад тамхины хэрэглээ ямар байгаа, үүнээс үүдэж иргэдийн эрүүл мэнд хэрхэн хохирч, амь насаа алддаг, цаашлаад манай улсад тамхины хэрэглээ өсөөд байгаа шалтгааныг эрэн хайж дараах нэвтрүүлгийг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

Дэлхий дээрх 1.3 тэрбум янжуур тамхи хэрэглэгчдийн 80 гаруй хувийг манайх шиг бага, дунд орлоготой орнуудад амьдардаг иргэд эзэлж байна. Янжуур тамхи үйлдвэрлэгчид гол хэрэглэгчээрээ монгол шиг ядуу буурай орныг сонгож, иргэдийнх нь эрүүл мэндийг сүйтгэн ашиг олдог байгаа юм.

Цөөн хүн амтай манай улсад 100 гаруй нэр төрлийн янжуур тамхи, дэлхий дээр бараг байхгүй хямд үнээр худалдаалагддаг нь Монгол Улсыг янжуур тамхины  хэрэглээ, борлуулалт, цаашлаад хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлэхэд хүргэж байна. Магадгүй импортлогчид энэ олон төрлийн янжуур тамхийг хямд үнээр борлуулахдаа татварын хэмжээг бага хэвээр нь хадгалах, мөн янжуур тамхины хэрэглээг багасгаж, тамхинаас гаргах зориулалттай орлох бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлахад улс төрчдийг лоббиддог байж магадгүй байгаа юм.

-УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ, Б.ЖАРГАЛМАА, Б.АНУЖИН НАР НЬ ЯНЖУУР ТАМХИНЫ ЛОББИ БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮД ҮҮ-

БНСУ-ын “Ки ти Энжи” компанийн дистрьбютор "Алтангадас" трейд, Казахстаны “JTI” хэмээх компанийн дистрьбютор "Волтан” гэх компаниуд монголд орж ирж буй янжуур тамхины 90 орчим хувийг нийлүүлдэг гэх мэдээлэл байна.

Монголд орж ирж буй янжуур тамхины томоохон нийлүүлэгч нь Казахстан улс. Гэтэл “Тамхигүй Казакстан” гэх нэрийн дор янжуур тамхины лобби хийдэг байгууллагын захирал Ж.Садыкова өнгөрсөн онд Монголд ирж цахилгаан тамхийг хориглох асуудлаар зарим хүмүүстэй уулзалт хийсэн байгаа юм. Түүний хувьд “Блүүмберг Филантрофис” гэх олон улсын байгууллагын захиалгаар аливаа улсын хууль тогтоогчид болон бусад мэргэжлийн байгууллагуудад нөлөөллийн ажил хийж тамхины хуульд өөрчлөлт оруулах байдлаар янжуур тамхины борлуулалтын таатай орчинг бүрдүүлэх зорилготой ажилладаг байна. Улмаар манай улсын “Фокус” гэх ТББ-тай хамтран янжуур тамхи нь цахилгаан тамхинаас хор багатай гэх нөлөөллийн ажлыг хийж, хууль батлагчид болон сэтгүүлчдийг ятган үнэмшүүлж байж болзошгүй байгаа юм.

Янжуур тамхины лоббиг дэлхий даяар бүх түвшинд нь хийдэг “Блүүмберг Филантрофис” гэх гадны байгууллагын санхүүжилтээр Б.Туяа гэх эмэгтэй Фокус гэх нэртэй ТТБ-аар дамжуулж, янжуур тамхины хэрэглээг нэмэгдүүлж, хууль тогтоогчдыг лоббидож, бодлого гаргахад нь нөлөөлдөг байж болзошгүй байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Б.Анужин нар нь янжуур тамхины лобби бүлэглэлийн гишүүд үү гэх хардлага байна. Учир нь тэд байнгын хорооны хурал дээр цахилгаан тамхины хор уршигийг ярьж татварыг нэмэх ёстой гэх атлаа, янжуур тамхины талаар огт хөндөхгүй байгаа нь цахилгаан тамхины татварыг нэмэгдүүлэх байдлаар янжуур тамхины хэрэглэгчдээ хадгалж, тэдний эрүүл мэндийг сүйтгэн ашиг олж буй байдлаа хадгалах гэсэн байж болзошгүй байгаа юм.

-Б.ГАНЗОРИГ: УУШИГНЫ ХАВДАРЫН 90 ХУВЬ НЬ ТАМХИНААС ШАЛТГААЛДАГ ГЭДЭГ НЬ ХӨДӨЛШГҮЙ ТОГТООГДСОН-

Тамхины хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, их эмч Б.Ганзориг "Уушгины хавдарын оношлогдсон арван хүний ес нь тамхи татсан өгүүлэмжтэй байдаг. Тэгэхээр нийт хавдарын 90 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэдэг нь хөдөлшгүй тогтоогдсон. Дээрээс нь энэ өндөр хувьд амны хөндийн хавдарууд, хоол боловсруулах эрхтний хавдарууд тамхины шалтгаантай гэдэг нь тогтоогдсон байдаг.

Өндөр градуст шатаж байгаа тамхины утаан дотор 7000 орчим төрлийн химийн элементүүд агуулагдсан гэж үздэг л дээ. Тэдгээрийн 700, 800 төрлийнх нь химийн бодисууд нь хорт хавдар үүсгэх нөлөө, шалтгаан болдог гэж тогтоогдсон  байдаг. Эдгээр бодисууд нь хүний амьсгалын замын салстын эсүүдэд өөрчлөлт оруулж, тэр нь даамжирсаар байгаад хавдар үүсгэдэг гэж ойлгож болно" гэдгийг тодотгосон юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө