ФОТО: Автомашингүй өдөр

ФОТО: Автомашингүй өдөр

Жилд хоёр удаа болдог  “Автомашингүй өдөр”-ийн эхнийх нь өнөөдөр боллоо. Энэ өдөр “Улаанбаатар марафон-2024” олон улсын тэмцээн болж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 6-18 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөлөө.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой Улаанбаатар марафон 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30.000 гүйгч оролцсоныг албаны хүмүүс онцолсон.