Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүй байхыг хүслээ

Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүй байхыг хүслээ

УИХ-аар батлан гаргасан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчдыг төрийн зүгээс дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсныг малчдын төлөөлөл онцоллоо.

Гэтэл АН-ын зүгээс уг хөдөлгөөнийг улстөржүүлээд зогсохгүй малчдыг их хэмжээний зээл авах, эргээд төлөх чадамжгүй хэмээн зарлаж, тусгайлсан нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацаж байгааг эсэргүүцэн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын малчин Пүрэвдулам, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир, Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Отгонпүрэв нарын зүгээс малчдаа төлөөлөн хэвлэлийнхэнд хандсан юм. Малчдын хувьд “Өнөөдрийн байдлаар малчдын зээл маш өндөр хүүтэй, гэсэн уг зээлийг авах, буцаан төлөхөөс аргагүй байдаг”-аа хэлж байгаа юм. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл авах боломжийг малчдад бүрдүүлж өгсөн нь үе үеийн Засгийн газрын түүхэнд анх удаа малчдад тусгайлан зориулсан, тэдний амьжиргааг дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсныг тодотгож байна. Энэ тухайд Төв аймгийн Эрдэнэсант сумын Гавьяат малчин Д.Гомбо-Очир “Малчид боловсролгүй, зээл аваад өрөнд орно гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Малчид гэдэг үнэндээ математикч хүмүүс байдаг юм, хаан боловсролтой. Монгол орны эрс тэс уур амьсгалд -40 градусаас +40 градуст жилийн дөрвөн улиралд байгальтайгаа хэрхэн зохицон амьдрах вэ гэдгийг бодож тооцоолоод зохицон амьдраад байгааг хаан боловсрол гэдэг юм. Өнөөдөр маргаашдаа, цаашдаа цаг агаар хэрхэх вэ гэдгийг амьдралын туршлагаараа тооцож амьдардаг хүмүүсийг хэдхэн сая төгрөгийн зээлийг эргүүлэн төлж чадахгүй гэж байгаа нь доромжлол” хэмээн тодотголоо. Түүнчлэн улстөржилдлөө малчдыг хамааруулж, тэдэнд зориулан төрөөс хэрэгжүүлж буй бодлогын агуулга, үр өгөөжийг ойлгоогүй байж үгүйсгэхгүй байхыг хүслээ.




Өнөөдөр хулгана өдөр

59 минутын өмнө