ФОТО: Нэг настай Гана хүү дэлхийн хамгийн залуу уран зураач болж, Гиннест бичигджээ

ФОТО: Нэг настай Гана хүү дэлхийн хамгийн залуу уран зураач болж, Гиннест бичигджээ

Гиннесийн номд бүртгүүлсэн Эйс-Лиам хүү албан ёсоор дэлхийн хамгийн залуу уран зураач болжээ.

Эйс-Лиам хүү ой дөрвөн сартай бөгөөд түүний ээж Шантелл Куукуа Эганы хэлж буйгаар, "Тэр ямар өнгө хоорондоо зохицож, холивол ямар өнгө гардгийг аль хэдийн мэддэг болсон" гэжээ. Ээж нь түүний авьяасыг дөнгөж зургаан сартай байхад нь анзаарсан байна. Гиннест бүртгүүлэхийн тулд эхлээд олон нийтэд нээлттэй мэргэжлийн үзэсгэлэнг дэлгэж, бүтээлээ борлуулах шаардлагатай гэж Гиннесийн хорооноос мэдэгдэв.

Энэ оны долдугаар сард хоёр нас хүрэх уран бүтээлчийн бусад зургаар удахгүй дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа аж.

Эйс-Лиамын бүтээлүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын эхэн үе хүртэл нийслэл Аккра хотын Шинжлэх ухаан, технологийн музейд дэлгэсэн юм. Үзэсгэлэнд тавигдсан 10 ширхэг бүтээлийн есийг нь зарсан бөгөөд тэр ч байтугай үзэсгэлэнд оролцсон Тэргүүн хатагтай Ребекка Акуфо-Аддогийн захиалгаар ч зураг зурсан байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө