Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2024” мөсний баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар 50 гаруй мянган аялагч, иргэд ирсэн гэдгийг БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дуламсүрэн мэдээллээ.
Мөн мөсөн хотхон, урлаг соёл, хоолны үйлчилгээ, уралдаан тэмцээн гээд мөсний баяр хөтөлбөрийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр мөсөн дээрх сүмо, олс таталт, бөөгийн тахилга, галын наадам зэрэг үзүүлбэрүүд явагдах юм.