Ирэх долоо хоногт Говийн өмнөд хэсгээр нэмэх градус хүрч дулаарна

Ирэх долоо хоногт Говийн өмнөд хэсгээр нэмэх градус хүрч дулаарна

Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, нутгийн зүүн хэсгээр явган шуургатай байна. Маргааш буюу энэ сарын 04-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 05-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, энэ сарын 06-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 07-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

30 минутын өмнө

Шуурхай мэдээ