Өчигдөр "Чингис хаан" музейгаар 2008 иргэн үйлчлүүлжээ

Өчигдөр "Чингис хаан" музейгаар 2008 иргэн үйлчлүүлжээ

Төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид долоо хоногийн хугацаанд улс даяар зохион байгуулж буй “Музейн нээлттэй өдрүүд” өчигдрөөс эхэлсэн.

Тэгвэл "Чингис хаан Үндэсний музей"-гээр өчигдөр 867 том хүн, 605 хүүхэд, 297 оюутан, 219 ахмад настан, тусгай хэрэгцээт иргэн 20, нийт 2008 иргэн үйлчлүүлжээ.

Үзэгчид дунд 51 гэр бүл байсан нь онцлог. Үүнээс гадна гадаадын 21 жуулчин үйлчлүүлэв. “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт 453 үзэгч хамрагдаж, “Монголчуудын наран, саран шүтээн”, “Гүюг хааны тамганы дардас” ил захидал урлан, “Буган чулуун хөшөө” хөлөгт тоглоомоор наадлаа. Үзэгчид Чингис хаан Үндэсний музейн нэгдүгээрт давхарт гарч буй, зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг мөн үзэж сонирхжээ.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ