"Ахлагч нарын зөвлөгөөн 2024"-ийг өнөөдөр зохион байгууллаа

"Ахлагч нарын зөвлөгөөн 2024"-ийг өнөөдөр зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН-2024”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнд 68 анги, байгууллагын 380 алба хаагч танхимаар, 4700 алба хаагч цахимаар хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд нар хүрэлцэн ирлээ.

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэллээ.