Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

27 минутын өмнө