Зудын улмаас “Алтан төлийн эзэн” шагнал гардуулалтыг хойшлуулжээ

Зудын улмаас “Алтан төлийн эзэн” шагнал гардуулалтыг хойшлуулжээ

Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг энэ модон луу жилд 46 дахь жилдээ  шалгаруулан олгоно.

Шагналын болзол дүүргэж, шалгарсан малчид төлчдөө шагнаж урамшуулах ажлыг хаврын тэргүүн сарын шинийн тавнаас эхлүүлнэ хэмээн зарласан. Гэвч манай орны дийлэнх нутагт нүүрлэсэн цас зуд, шуурга салхины улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна гэж МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл “Алтан төлийн эзэн” шагналын эздийг шалгаруулах ажлын хэсэг мэдээлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

39 минутын өмнө