МУ-ын Засгийн газраас гаргасан 2024 оны өвлийн аялал жуулчлалын хөтөлбөрт Монголын Загасчлалын Спортын холбооноос зохион байгуулж буй 20 дахь удаагийн Мөсний загасчлалын ДАШТ гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.
Энэхүү тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт болох бөгөөд Мөсний загасчлалын ДАШТ-д оролцохоор ирсэн гадаад орны тамирчид болон Монголын шигшээ багийн гишүүд загасчилж бэлтгэл хийж байгаа юм. Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр өнгөрсөн жилийн аваргаар шалгарсан Украины баг Монголд иржээ.