Засгийн газрын 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.
Гэтэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд энэ сарын 17-ны өдөр хурдан морьдын уралдаан зохион байгуулсан байна. Тиймээс энэ зөрчлийг хоёрдугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллага бүртгэлд оруулж шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харьяаллын дагуу аймгийн Гэр бүл, хүүхдийн хөгжлийн газарт шилжүүлсэн байна.