Өнгөрсөн шөнө хогийн цэг шатаж хоёр иргэний автомашин шатжээ

Өнгөрсөн шөнө хогийн цэг шатаж хоёр иргэний автомашин шатжээ

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн  02:53 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Х-ийн  “Приус-41” загварын автомашин, эзэн нь тодрохой бус “Акуа” загварын  суудлын автомашин тус тус хайрагдан шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

27 минутын өмнө