БНСУ-ын Жооллабук-до мужийн Жинан-гунд төрөлт багасаж байгаатай холбогдуулан "Хүүхэд төрүүлэх, өсгөхөд тохиромжтой, гэр бүлд ээлтэй хот"-ыг бий болгохын тулд хүүхэд төрөхөөс эхлээд коллеж төгсөх хүртэл 130 сая воны дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Тодруулбал, жирэмсэн болсны тэтгэмж 1 сая вон, төрсний дараах тэтгэмж 2 сая вон, эхний хүүхэд 3 сая вон, хоёр дахь хүүхэд 5 сая вон, гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол 10 сая воны тэтгэмж мөн төрсний дараах хоолны зардал 1 сая вон, эх нярайн эрүүл мэндийн зардал 740,000 воныг тус тус олгохоор шийдвэрлэжээ. Мөн сургуулийн өмнөх насны нярай болон бага насны хүүхдүүдтэй эцэг эхийн цалин 18 сая вон, хүүхдийн мөнгө 9.6 сая вон, хоолны зардалд 1.87 сая вон олгохоор төлөвлөж байгаа аж.
Сонирхуулахад, Жонбүкдогийн нийт төрөлтийн түвшин 2018 он хүртэл 1.0 хэвээр байсан бол 2019 онд 0.8, өнгөрсөн оны гуравдугаар улиралд 0.77 болж буурчээ.
Эх сурвалж: KBC