ВИДЕО: "Гэртээ ганцаараа" киноны жүжигчин Маколей Калкин "Холливудын алдрын гудамж"-нд өөрийн одтой болов

ВИДЕО: "Гэртээ ганцаараа" киноны жүжигчин Маколей Калкин "Холливудын алдрын гудамж"-нд өөрийн одтой болов

Монголчуудын сайн таних "Гэртээ ганцаараа" уран сайхны кинонд бага насандаа тоглож байсан жүжигчин Маколей Калкин "Холливудын алдрын гудамж"-нд өөрийн одтой болсон байна.

Энэхүү арга хэмжээнд өдгөө 43 настай М.Калкин сүйт бүсгүй Бренда Сонг болон хоёр хүүгийн хамт оролцжээ. Мөн энэ үеэр түүнтэй хамт "Гэртээ ганцаараа" кинонд тоглосон 69 настай Кэтрин О'Хара хүндэтгэл үзүүлж, арга хэмжээнд оролцсон байна. Энэ талаар Кэтрин О'Хара “Маколейд баяр хүргэе, холливудын алдрын гудамжинд өөрийн одтой болсонд чинь. Энэ баярт мэдээг чамайг хоёр удаа гэртээ ганцааранг чинь үлдээсэн ээж чинь над руу залгаж дуулгалаа" хэмээжээ. 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ