Ж.Хүслэн модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Ж.Хүслэн модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

Бүгд Найрамдах Словак Улсын Брезно хотод энэ сарын 23-27-ны өдөр модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас өсвөр, насанд хүрэгчдийн таван жинд таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Ж.Хүслэн мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр, өсвөр үеийн охидын +70 кг жинд оролцсон бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Монгол Улсын дэд аварга юм.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө