БНСУ-ын Гоянгийн хотын дэргэдэх Гоян хүүхдийн музей “Нутгийн гялалзсан одод” Монгол соёлын үзэсгэлэнг дэлгэж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-ны өдөр нээлтэй хийсэн байна. Тус музейд Монголын байгалийн үзэсгэлэнт газар нутаг, нүүдэлчдийн соёлыг харуулж, малчдын аж амьдрал, шөнийн тэнгэрийн оддыг харуулсан дөрвөн хэсэг бүхий үзэсгэлэн гарч байна.
Ингэхдээ,
- “Байгалийн амьсгалах нутаг Монгол” хэсэгт шагай, оньсого тоглоом, соронзын тоглоом зэрэг уламжлалт тоглоомуудыг,
- “Байгалд наадаарай, Наадам” хэсэгт Монголын амьтан, ургамлын талаарх танилцуулга, Монголын уламжлалт их баяр наадмын төлөөллийн тоглоомуудыг дижитал хэлбэрээр гаргаж, морь унаж, бөх барилдах боломжтой,
- “Байгалиас заяасан гэр” хэсэгт Монголын нүүдэлчдийн соёлын төв болсон зөөврийн байшин болох гэрийг хийж,
- “Шөнийн тэнгэрийн оддын ордонд” хэсэгт интерактив контентоор дамжуулан шөнийн оддыг бүтээж, Монголын сайхан шөнийн тэнгэрийг харах бүтээлүүдийг тус тус дэлгэжээ.
Түүнчлэн Монголын нүүдэлчдийн соёлд тулгуурлан гар урлал, бие бялдрын тоглоом, дижитал бүтээлүүдийг гаргажээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
ФОТО: