"БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компанийн ажилчид Багануур дүүрэгт 125 мянган мод бүхий ой байгуулсан" гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ

"БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компанийн ажилчид Багануур дүүрэгт 125 мянган мод бүхий ой байгуулсан" гэж Солонгосын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани Монголд 125 мянган модтой ой байгуулсан талаар тус улсын “Donga” сайт онцолжээ.

“Donga” сайтын мэдээлснээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас зүүн тийш 150 км замд байрлах тоосжилтын улмаас шороон өнгөтэй байсан нүүрс олборлогч Багануурт хотод  “Кореан Эйр” компанийн удирдлагууд болон ажилчид 2004 оноос мод тарих ажлыг эхлүүлсэн.

Энэ хүрээнд жил бүрийн тавдугаар сард "Кореан Эйр" компанийн 100-200 ажилтан Монголд ойжуулалтын ажилд оролцдог. Одоогоор ажилчдын өөрсдөө тарьсан мод 125 мянга 300 гараад байна. Харин үүсгэсэн ойн нийт талбай нь 440,000 м2 юм. Моднууд 95 хувийн өсөлттэй буюу дээд тал нь 12 метр ургасан байна. Ингэж ургуулахын тулд тарьсан модоо хараа хяналттай арчилж байсан юм. Түүнчлэн “Korean Air” компани энэхүү ойн ойролцоо өөр нэг тариалангийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Ойжуулалтын ажлын хажуугаар нийгэмд хувь нэмэр оруулах ажлыг ч идэвхтэй хийж байна” гэжээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ