ФОТО: "Зэрлэг ан амьтдын 2024 оны шилдэг гэрэл зурагчин" шалгаруулах тэмцээний 25 зураг

ФОТО: "Зэрлэг ан амьтдын 2024 оны шилдэг гэрэл зурагчин" шалгаруулах тэмцээний 25 зураг

Дэлхий даяарх зэрлэг ан амьтдын гэрэл зураг сонирхогчдыг "Оны шилдэг зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" шалгаруулах уралдааны шилдэгээр тодорсон 25 зургийг CNN агентлаг онцоллоо. 

Тус уралдааныг зохион байгуулдаг Лондон дахь Байгалийн түүхийн музей олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хамтран 95 орноос илгээсэн 49 мянган 957 бүтээлийг хүлээн авч үнсэлцэж буй мэт харагдах хос туулай, мөсөн ууланд унтдаг цагаан баавгай, гялалзсан нууран дахь босоо тэнхлэгт баавгай гэхчлэн шилдэг 25 зургийг тодруулаад байна. Мөн шилдэг зургийн цомогт хүний хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг онцолсон дүүрсэн хогийн саван дээр хооллож буй залуу үнэг, овоолгын дундуур алхаж буй эрэгтэй заан зэргийг онцлон багтаажээ. Шилдэг 25 зургийн санал хураалт дэлхий даяар ирэх оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд ялагч болсон шилдэг дөрвөн зургийг дэлхий даяар онлайнаар үзүүлэхийн зэрэгцээ Лондон хотын байгалийн түүхийн музейд болох үзэсгэлэнд дэлгэх юм.

ФОТО:




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ