БНСУ-ын шууд нэвтрүүлгийн үеэр "Гоёо" брэндийн ноолууран хувцас 10 минутын дотор 1000 ширхэг зарагджээ

БНСУ-ын шууд нэвтрүүлгийн үеэр "Гоёо" брэндийн ноолууран хувцас 10 минутын дотор 1000 ширхэг зарагджээ

БНСУ-ын "Lotte Home Shopping"-аас энэ оны аравдугаар сард хийсэн нэвтрүүлгээр “Гоёо” брэндийн бүтээгдэхүүн 10 минутын дотор 1000 ширхэг зарагдсан талаар тус улсын "Maeil Business" сонинд нийтэлжээ.

Тус хэвлэлд "Гоёо" брэндийг онцлохдоо "Гоёо" бол дээд зэрэглэлийн хувцас үйлдвэрлэдэг Монголын ноолууран брэнд боловч Солонгост төдийлөн танигдаагүй гэжээ. Аравдугаар сард 60 минут үргэлжилсэн нэвтрүүлгийн үеэр 5000 бүтээгдэхүүн зарагдаж, 1 тэрбум воны орлого олсон байна. 

"Гоёо" брэндийн нээлтийг удирдаж байсан Анагаах ухааны доктор Пак Хён Ёол (34 настай) "Maeil Business" сонинд өгсөн ярилцлагадаа, "Өнөөгийн загварын чиг хандлагыг “Гоёо” брэндээс харж болно. Өнөө үед ганц бүтээгдэхүүн авсан ч удаан хугацаагаар хэрэглэхийг хүсдэг олон хэрэглэгчид байгаа учир энэ мэт сайн материалтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс "Гоёо" брэнд бол цаг үеэ мэдэрсэн загварлаг, сонгодог бүтээл" гэжээ.

Эх сурвалж: "Maeil Business"