Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ

Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “...Өөрийн цахим хаяг болох “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаягаар шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллүүдийг олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Өнөрцэцэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын саналыг хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.