Б.Энхбаяр: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хоёр мянга орчим журмыг хүчингүй болгоно /LIVE/

Б.Энхбаяр: Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хоёр мянга орчим журмыг хүчингүй болгоно /LIVE/

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт шинжилгээ хийсэн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Гурван долоо хоногийн өмнө худалдаа аж үйлдвэрийн танхимд хийсэн хурлаар хамгийн их яригдаж байсан асуудал бол хувийн хэвшлүүд бизнес эрхлэхэд хамгийн их саад болж буй зүйл бол мөрдөгдөж буй журмууд байна гэх асуудлыг хөндөж байсан. Үүнтэй холбоотойгоор хоёр долоо хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдад мөрдөгдөж буй журмуудын талаар Засгийн газарт танилцуул гэсэн үүрэг чиглэл өгсөн. Үүнийг шинэжилж үзэхэд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Захиргааны хэм хэмжээ энэхүү 437 хуулийн 300-д нь ямар нэгэн байдлаар журам батлах эрх олгосон байна. Нийт 2500 журам батлахаар хуульчилсан байгаа бөгөөд одоогийн байдлаар 2595 журам бүртгэлтэй байгаа юм.

Үүнд хог хаягдлын тухай хууль, малын тухай хууль, эрчим хүчний тухай хуулиудаар 800 гаруй журмыг ИТХ батлахаар хуульчилсан байгаа нь хамгийн их нөлөөлсөн.

Мөн 2300 орчим журмыг сайд нар баталсан бөгөөд 600 гаруй журмыг Засгийн газар баталжээ. Журмыг хэн нэгэн улс төрч дур зоргоороо баталж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж, хувийн хэвшлүүдэд хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс Засгийн газраас дараах шийдвэрийг гаргаасан.

  1. Хуль зүй дотоод хэргийн яаманд бүртгэлгүй байгаа, хянагдаагүй 850 журмыг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан.
  2. Мөн гүйцэтгэх эрх мэдэлтэй байгаа 2599 журмыг хоёр дахин багасгах шийдвэр гаргалаа. Ингэснээр 1200 гаруй журам хүчингүй болно гэсэн үг.

Энэхүү улс төрийн шийдвэрийн хүрээнд яам болон Засгийн газрын батлах журмын хамгийн дээд хэмжээ 500 байхаар тогтлоо. Цаашид 2024 оны нэгдүгээр уиралд багтаан хүчингүй болж буй журмыг хуульд тусгах шаардлагатай учир Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ахлаад хууль зүй дотоод хэргийн сайд дэд даргаар ажиллаж хүчингүй болгосон журмуудын гол харилцаануудыг хуульд өөрт нь тусгана" гэлээ.

ҮЗЭХ: